Манайх хамт олон

UNITED

Юнайтед шиппинг ХХК нь 2019 оны 3 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэх, автомашинаар ачаа тээвэр эрхлэх эрхийг авсанаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

Бид боловсон хүчнийхээ чадвар мэргэжилийн туршлагад анхааран салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай болон чадварлаг, шинэ залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн тул агентийн өргөн сүлжээг богино хугацаанд үүсгэж, дэлхийн 110 гаруй улс орноос төмөр замын, агаарын, далайн, авто замын зэрэг тээврийн бүх төрлөөр тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээг харилцагч үйлчлүүлэгчиддээ хүргэж байна. Манай хамт олон харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй, найдвартай, шуурхай тээвэрлэхийг чухалчилан ажилладаг.

Алсын хараа

Бид олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, харилцагч үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн тээвэр ложистикийн үйлчилгээг үзүүлэх үндэсний шилдэг компани болох

Бидний эрхэм зорилго

Амжилтын оргил дээр тугаа мандуулна, хамт олноороо

Үнэт зүйлс

Бид хэрхэн эхэлсэн бэ?

July 5

Агаар, далай, төмөр зам, авто тээвэр зэрэг тээврийн төрлөөр импортын болон транзитын тээврийн үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаа эхлэв.

2019/05

Монгол – Австрали шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авав. Импортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж эхлэв.

2020/05

Хятадын цуглуулбар ачааны тээврийн тогтмол хуваарийн дагуу өөрсдийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж эхлэв. Европын орнуудаас цуглуулбар ачааг тогтмол тээвэрлэж эхлэв.

2020/08

ОХУ-аас бүх төрлийн тээврийг татан авах агентын тоог нэмэгдүүлж, Алтанбулаг боомтод өөрсдийн төлөөлөгчөөр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийж эхлэв.

Монголын бүх аймаг сум руу энгийн болон температурын горимтой ачааг бүтэн машинаар, цуглуулбар байдлаар тээвэрлэлт хийх үйлчилгээг эхлүүлэв. 

2020/11

Австрали, Америкийн ачааг агуулахад цуглуулж, Инчоноор транзит хийж ирэх, агаарын тогтмол тээвэр эхлэв.

БНХАУ-аас бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь захиалга хийж, тээвэрлэх – СОУРСИНГ үйлчилгээг эхлүүлэв.

2021/04

БНСУ-н Инчон хотод өөрсдийн баталгаат гаалийн агуулахаа нээн тогтмол хуваарийн дагуу цуглуулбар ачаа болон бүтэн чингэлгийн тээвэрлэлтээ эхлэв.

2021/09

Карго ачаа тээвэр эрхлэх охин компани болох “Юни Карго Терминал ХХК” байгуулагдав.

2021/11

БНСУ-аас тээвэрлэх ачааг ОХУ-н нутаг дэвсгэрээр дамжуулан 25-30 хоногт тээвэрлэх маршрут гарган эхлүүлэв.

БНХАУ-н Бээжин болон Шанхай хотуудаас шууд нислэгээр агаарын ачаа тээвэрлэлт тогтмол тээвэрлэж эхлэв.

2021/12

Хүнс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Монголын хүнс тээвэрчдийн холбоо”-г байгуулж хамтран ажиллаж эхлэв.

2022/03

Европ болон Туркээс ачааг татан авч агуулахад цуглуулан тогтмол хуваариар тээвэрлэх, Карго ачааг Туркээс тогтмол хөдөлгөх үйлчилгээг эхлүүлэв.

2022/10

BULK, задгай хүнд том оврын машин механизмийн тээвэр явж эхлэв.

2023/05

Хятад болон Турк улс руу хөргүүртэй болон хөргүүргүй бүтэн машин экспортын тээвэрлэлтийг хийж эхлэв.

2023/09

Казакстан болон ОХУ-аас температурын горимтой болон энгийн  БИТҮҮ ВАГОН тээвэрлэлт явж эхлэв. 

2024/05

Европоос шууд нислэгээр агаарын ачаа тээвэрлэлт тогтмол тээвэрлэж эхлэв.