ROAD TRANSPORTATION SERVICES

Бизнесийн өрсөлдөөн өндөр болсон өнөө үед бизнес эрхлэгчдийн хувьд хэрхэн хамгийн бага зардалаар хамгийн богино хугацаанд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх вэ? гэсэн асуудал тулгамддаг.

Иймд тээврийн компани чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь амжилттай бизнесийн ард амжилттай тээвэр байдаг.

Бид улс хоорондын болон орон нутгийн, экспортлох, зэрэг авто тээврийн үйлчилгээний хүрээнд ердийн, хүнд даацын, химийн (аюултай, шингэн, хүнс гэх мэт) болон температурын тохируулгатай зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгслээр өргөн цар хүрээнд ачааг түргэн шуурхай, найдвартай тээвэрлэн логистикийн зардлыг бууруулахын зэрэгцээ харилцагч байгууллагуудынхаа өрсөлдөх чавдарыг зах зээлд нэмэгдүүлж чаддагаар бусдаас ялгардаг.

Тэр дундаа Эрээн-Замын Үүд-Улаанбаатар чиглэлд түүвэр ачаа болон бүтэн машины тээврийн хамгийн хурдан зохион байгуулж байна. Энэ нь бага хэмжээний ачаа богино хугацаанд шаардлагатай үйлчлүүлэгчдэд нэн тохиромжтой үйлчилгээ болдог.

Мөн цөөн хүлээн авагчтай ачааг Замы-ҮҮД-д бүрдүүлэлт хийн хүлээн авагчийн агуулах дээр шууд буулгах түргэн шуурхай үйлчилгээг зохион байгуулдагаараа манай компани бусдаас ялгардаг.

БНХАУ-н томоохон хотууд болох Шанхай, Бээжин, Тянжинь, Чиндао, Шэньжэнь, Чанжоу, гэх мэт хотуудаас авто тээвэр зохион байгуулж байна.

Авто замын тээврийн давуу талууд
-Үнийн уян хатан нөхцөл
-Ачаа тээврийн бүрэн даатгал
-Тээвэрлэлтийн богино хугацаа