CEO

Юнайтед Шиппинг ХХК-ийн цахим хуудсаар зочилсон Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Миний бие, Монгол Улсын ачаа тээврийн салбарын нэгэн хэсэг болох Юнайтед Шиппинг ХХК-г удирдан ажиллахаар томилогдож 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн ажиллаж байна.

Манай байгууллага нь Монгол Улсын хуульд заасан үндсэн чиг үүрэг, дотоод дүрэм журмын дагуу ачаа тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд шинэ дэвшилтэт тээврийн замнал, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, эрх зүй, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангаж ААНБ, иргэдэд шаардлагатай тээврийн үйлчилгээг сэтгэл ханамж, чанарын өндөр түвшинд хүргэх, тэдгээрийн хүртээмжийг сайжруулах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж ажилладаг. Бид тээврийн байгууллагын хүрээнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган хариуцлагатай, чадварлаг, шуурхай, шударга байх зарчмыг үнэт зүйлсээ болгон чадварлаг хамт олноор багаа бүрдүүлэн гараас гарт гэсэн үйлчилгээг харилцагчиддаа хүргэн ажиллаж байна.

Салбарын хүрээнд 1925 оноос ачаа тээж эхэлснээр ачаа тээврийн анхны баримт бичгийг бий болгож тээвэрлэсэн ачааны нэр, хэмжээ, тээврийн зайг бүртгэн тодорхойлох болсон байна. Монгол Улсад орчин үеийн тээврийн салбаруудаас хамгийн анх үүсэж хөгжсөн нь авто тээвэр юм.

Бизнес эрхлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж “Цаг бол алт” гэсэн уриатайгаар та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, хамтдаа өсөн дэвшихдээ үргэлж таатай байх болно.

Дэлхийн тээвэр бидний гарт
Бизнесийн амжилтыг таны гарт

Хүндэтгэсэн Захирал Х.Бат-Амгалан