Юнайтед шиппинг ХХК нь 2019 оны 3 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд улс хоорондын шуудан илгээлтийн үйлчилгээ эрхлэх, автомашинаар ачаа тээвэр эрхлэх эрхийг авсанаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

Бид боловсон хүчнийхээ чадвар мэргэжилийн туршлагад анхааран салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай болон чадварлаг, шинэ залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн тул агентийн өргөн сүлжээг богино хугацаанд үүсгэж, дэлхийн 110 гаруй улс орноос төмөр замын, агаарын, далайн, авто замын зэрэг тээврийн бүх төрлөөр тээвэр логистикийн иж бүрэн үйлчилгээг харилцагч үйлчлүүлэгчиддээ хүргэж байна. Манай хамт олон харилцагчдынхаа ачаа бүрийг товлосон хугацаанд нь эрсдэлгүй, найдвартай, шуурхай тээвэрлэхийг чухалчилан ажилладаг.

Мөн бид 2020 оны 5 сараас эхлэн БНХАУ –тай агентын холбоогоо өргөжүүлж, БНХАУ –ын хотуудаас бүх төрлийн ачааны дотоодын татан авалтыг богино хугацаанд хамгийн хямд үнээр авах боломжийг бүрдүүлсэн ба ӨМӨЗО-ны Эрээн хотоос 7 хоног бүр тогтмол хуваарын дагуу 2 цуглуулбар ачааг хөдөлгөн харилцагчиддаа хамгийн шуурхай, хямд үнийн тээврийн үйлчилгээ үзүүлж амжилттай ажилласаар байна.

Цаашид үндэсний томоохон мэргэшсэн тээвэр зуучлагч, олон улсын тээвэрлэгч болохоор зорин ажиллаж байгаа бидний хувьд улс хоорондын болон орон нутгийн дотоодын тээвэрт албан ёсны гэрээт байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Манай компани Монгол улсын тээвэр зуучлалын салбарт анх удаа Австралиас

Монголруу шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг авсан бөгөөд хувь хүн, албан байгууллагын найдвартай түнш, тээврийн гүүр нь болохоор хичээн ажиллаж байна.

Компаний үнэ цэнэ болсон ажиллагсдынхаа тоог нэмэгдүүлэх, тэдний ажиллах орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлан ажиллахын төлөө манай хамт олон ажиллаж байна.

CEO